Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нөхөн сонгуулийн ирц Хэнтий аймагт 2.65%, Сонгинохайрхан дүүрэгт 3.58%-тай байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07:00 цагт эхэлж, 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

СЕХ-ноос сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг тасралтгүй хүргэх цахим хуудсыг танилцуулж байна.  

Уг хуудаст мэдээлснээр одоогийн байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 2.65 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 3.58 хувьтай байна. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 50,747 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 113,934 байна.