Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ.

Нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Нэр дэвшигчид 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:

  • Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ,
  • Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР,
  • Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ,
  • Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ,
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ нарыг нэр дэвшүүлж байгаа бол
  • Магнайбаярын ЧИНГИСХААН тус тойрогт бие даан нэр дэвшиж байна. 

Харин УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт:

  • Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР,
  • Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ,
  • Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА,
  • "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА,
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ,
  • Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР,
  • Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ,
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА нарыг нэр дэвшүүлсэн бол 
  • Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ бие даан нэр дэвшиж байгаа билээ.

Нөхөн сонгуулийн зохион байгуулалт

УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохын СЕХ-нөөс өмнө нь мэдэгдэн. Тухайлбал, аравдугаар сарын 9-нд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулсан байна. 

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2,861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2,424 сонгогч саналаа өгчээ.