Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотын Большой театрын тайзан дээр дуурь тоглож байх үеэр жүжигчин амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн үдэш Москва хотын алдарт Большой театрын тайзан дээр дуурь тоглож байх үеэр нэгэн жүжигчин амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна.

Энэ үеэр Николай Римский-Корсаковын “Садко” дуурийг тоглож байжээ.

Амиа алдсан жүжигчин нь 2002 оноос хойш тус театрт ажиллаж байгаа 37 настай Евгений Кулеш байсныг сүүлд мэдээлсэн юм.

Театрын тайз солигдох үеэр дээрээс буусан нүсэр чимэглэлд жүжигчин дарагджээ. Дуурийн тоглолтыг шууд зогсоож, түргэн дуудсан ч жүжигчний амийг аварч чадаагүй байна.

Театрын хөшгийг хааснаас 30 минутын дараа тоглолт цуцлагдсаныг зарлаж, үзэгчдийг танхимаас гаргажээ.

Мөрдөн байцаагчид театрыг хааж, эмгэнэлт хэрэг гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Дэлхий дахинд алдартай Большой театрт 2013 оны долдугаар сард бас нэг эмгэнэлт явдал тохиолдож байсан юм. Тухайн үед тус театрт 40 орчим жил ажилласан ахмад хийлчин Виктор Седов тайзнаас оркестрын давхар руу унаж амиа алдаж байв.

2011 онд Большой театрын уран бүтээл эрхэлсэн захирал Сергей Филиний нүүр рүү хүчил цацаж, нүдийг нь ноцтой гэмтээсэн балетын гоцлол бүжигчин Павел Дмитриченко Москвагийн шүүхээс зургаан жилийн хорих ял сонсож байжээ.

 

Эх сурвалж: BBC, Russia Today