Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

УОК, НОК хамтран ор зохицуулалтын асуудлаар хуралдаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Коронавирусийн халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа билээ. 

Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа юм. 

Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг удирдлагууд онцоллоо. 

УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.  

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс