Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх "Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээн эхэллээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

"Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд  амжилттай эхэллээ.

Уг тэмцээн нь хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудыг бодит тохиолдол дээр ажиллуулж мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн ХЗС, Шихихутуг их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Билиг дээд сургууль, Их засаг их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монголын үндэсний их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 25 баг оролцож байгаа аж.