Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт 1,665 хүн шинээр халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, 15 иргэн нас баржээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,665-д коронавирусийн халдвар батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 808 нь Улаанбаатар хотод,
  • 857 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 8,845 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,346 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,263 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,984 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,274
  • Хүндэвтэр- 6,467
  • Хүнд – 2,191
  • Маш хүнд - 331 хүн байна.