2021/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.74₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
20:00
S31
-15°
21:00
S31
-15°
22:00
S31
-15°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°

Үндэстэн дамнасан компаниудаас авах татварын хамгийн доод хэмжээг хэрэгжүүлэхээр дэлхийн 136 улс нэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг

Үндэстэн дамнасан томоохон компаниудаас авах татварын доод хэмжээг 15 хувьд барих түүхэн тохиролцоонд дэлхийн 136 улс өчигдөр нэгджээ.

Ингэснээр эдгээр улсуудын засгийн газруудад жил бүр нийтдээ $150 тэрбумын татварын орлого төвлөрөх тооцоо гарсан байна.

Улс орнууд бага татвараар хоорондоо өрсөлддөг буруу жишиг үүгээр өндөрлөж байгааг АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен онцолжээ.

“Америкчууд бид одоо бага татвараар бус, ажиллах хүчнийхээ ур чадвар, инновацийн хүчээр өрсөлдөх боломжтой болж байна” гэж тэр хэлсэн юм.

Европ тивд хамгийн бага татвартайд тооцогддог Ирланд улс Пүрэв гарагт уг гэрээнд нэгдэхээр болсон байна. Бага татвартай учраас дэлхийн томоохон мэдээллийн технологийн компаниудын Европ тив дэх төлөөлөгчийн газрууд Ирланд улсын нутаг дэвсгэрт байрладаг юм.

Шинэ гэрээ нь хоёр шаттай хэрэгжинэ. Эхний ээлжинд гэрээнд нэгдсэн улс орнуудад Фэйсбүүк, Гүүгл, Майкрософт зэрэг томоохон компаниудын төлөөлөгчийн газар байхгүй байсан ч интернэтээр дамжуулан зах зээлээс нь олж буй орлогоос татвар авдаг болно.

Хоёрдугаар шатанд тэдгээр компаниудаас авах татварын доод хэмжээг 15 хувь дээр тогтож, Парист төвтэй Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) боловсруулсан загварын дагуу хэрэгжүүлнэ.

Уг загварын дагуу үндэстэн дамнасан компаниуд гадаадын аль нэг улсад татвар төлөхөөс зайлсхийсэн ч өөрийн бүртгэлтэй улс оронд нөхөж төлөх юм.

Их 20-ын гишүүн улсуудын сангийн сайд нар ирэх долоо хоногт уг гэрээг хэлэлцэж, энэ сарын сүүлээр Ромд болох удирдагчдынхаа уулзалтаар эцэслэн батлуулна.

Үүнээс гадна гэрээний хувь заяа АНУ-ын засаг захиргааны шийдвэрээс ихээхэн шалтгаалах юм. Учир нь үндэстэн дамнасан ихэнх компаниуд АНУ-д төвлөрдөг.

Ерөнхийлөгч Жо Байден татварын шинэ зохицуулалттай холбоотой хуулийн төслийг АНУ-ын конгресст өргөн барьж хэлэлцүүлэх юм.

 

Жич:  Компаниудын татварын доод хэмжээг тогтоох гэрээнд нэгдсэн орнуудын дотор Монгол улс багтжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x