Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Багануурт 50 ортой төрөх эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Багануур дүүрэгт 50 ортой төрөх эмнэлгийн барилга өнөөдөр ашиглалтад орж, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэллээ.

Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төрөх эмнэлгийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд КОВИД-19-ийн халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм.

Харин өнөөдрөөс зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлэх боломж бүрдлээ.

 
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэдэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хэсэг байдаг. Ялангуяа цар тахлын энэ эгзэгтэй цаг үед халдвартай жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэл их байгаа учраас эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг илүү чанартай бөгөөд хүртээмжтэй болгож, шинэ шатанд гаргахын төлөө Шадар сайдын хувьд, тойргоос сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа С.Амарсайхан гишүүн энэ үеэр илэрхийллээ.

Шинэ төрөх эмнэлэгт Монгол Улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шийдэж өгөхөөр болсны зэрэгцээ өнөөдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 аппарат, түргэвчилсэн оношлуур 1,000 ширхгийг нийлүүлсэн юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл