Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

То Вангийн гудамжны ургамлан хашлага болон бут сөөгийг Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн, суулгажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг То Вангийн гудамжнаас мод шилжүүлэх ажлыг дуусгажээ.

Тодруулбал, АПУ ХХК-иас хойш 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв хүртэл зам дагуух 78 урт метр ургамлан хашлага, 4 шинэс, 14 бут сөөгийг шилжүүлж, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу суулгасан байна.

Мод, бут, ургамалан хашлагыг шилжүүлэн суулгахад оролцож буй “Эко ирээдүй мөнхийн хөгжил” ТББ-ын тэргүүн М.Эрдэнэтуул “Нэхмэлийн шар байруудыг буулгаж, шинээр барьсан барилгын гадна тохижилтын зурагт дээрх ногоон байгууламж бүхий газарт машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, орц гарц байгуулахаар тусгасан. Тиймээс ногоон байгууламжийг устгахгүйн тулд шилжүүүлж суулгаад байна.

Мод, бут, ургамлан хашлагыг Энхтайваны өргөн чөлөө буюу Санктпетрбург төвөөс Зүүн дөрвөн зам хүртэлх замын хоёр талаар суулгасан” гэв.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар мод бут, ногоон байгууламжийг зун ургаж буй үед нь шилжүүлж болдоггүй бөгөөд намар тайван байдалд орсон үед нь ийн шилжүүлэн суулгажээ.