Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

З.Балдандугар: БГД-ийн хэмжээнд халдварын шинэ тохиолдол өдөртөө 500-аас буурахгүй байгаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож цаг үеийн асуудлааар мэдээлэл өглөө.

Тэрбээр "БГД-ийн хэмжээнд нийтдээ 53 мянган иргэн халдвар авсны 47 мянга нь эмчлэгдээд байгаа. Халдварын шинэ тохиолдол өдөртөө 500-аас буурахгүй байгаатай холбоотойгоор тусламж үйлчилгээ үзүүлэхээр 653 орыг дэлгэн ажиллаж байна. 

Зорилтот бүлгийн иргэд хүндрэх тохиолдол өмнөх давалгаатай харьцуулахад өндөр байгаа учраас гурав дахь тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай байгаа. 

Халдвар хамгийн их гарч байгаа 3 дугаар хороо буюу Нарны хороололд энэ амралтын өдрүүдээр явуулын баг ажиллуулж, дархлаажуулалтын ажлыг хийнэ" хэмээн хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.10.08/

https://www.facebook.com/iKonNews/videos/451175216290741