Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 15.6% нь нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавирусийн эсрэг вакцинд зорилтот бүлгийн иргэд буюу 18-аас дээш насны хүн амыг болон 12-17 насны хүүхдүүдийг хамруулж байна.

Аравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 95.5 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 90.5 хувьтай үргэлжилж байна.

Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 65.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд байгаа.

Харин вакцины гурав дахь тунг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн үе шаттай хийж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 332,000 иргэн хамрагджээ. Энэ нь вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 15.6 хувийг эзэлж байгаа юм.

Вакцины нэмэлт тунг хийлгэсэн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 55-аас дээш насны иргэд илүү идэвхтэй хамрагджээ.

Вакцинд хамрагдсанаар халдвараас сэргийлээд зогсохгүй хүндрэлээс хамгаалах ач холбогдолтой. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэв.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/451175216290741