Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоногт эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна"

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.10.08/

https://www.facebook.com/iKonNews/videos/451175216290741

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүсээ гурав дахь тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулах чиглэл барьж байна. Мөн стратегийн ач холбогдолтой байгууллагууд буюу хил гааль, цэргийн анги гэх мэт байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсээ идэвхтэй хамруулах чиглэл бий. 

Гурав дахь тунтай холбоотой судалгаанууд хийгдэж байгаа. АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүд дээр судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнгээс харвал манай улсад хийгдэж буй дөрвөн төрлийн вакцины дараа коронавируст халдварын эсрэг дархлаа хангалттай хэмжээнд үүсэж байгаа. 

Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна. Ингээд тодорхой хугацаа өнгөрхөд сар сараар буурч байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа" гэдгийг хэллээ.