Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Охиныхоо хамт барилгын дээврээс унаж болзошгүй байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 7-ны өдрийн 22:11 цагт нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. 

Алба хаагчид 17 км замыг туулан 22:32 цагт очиход тус иргэн охины хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна. 

 

 

Эх сурвалж: ОБЕГ