Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гуравдугаар эмнэлэгт ₮8.3 тэрбумын өртөгтэй уушги орлуулах ECМО аппарат болон 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж өгчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр "Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах" төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд буй. 

Тус төслийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт 2.9 cая ам.долларын (8 тэрбум 380 сая төгрөгний) төсөвт өртөгтэйгээр, уушги орлуулах ECMO (extracorporeal membrane oxygenation), 30 гаруй нэр төрлийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, оношлогооны дурангийн иж бүрдэл, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл 2020 оноос хэрэгжээд байгаа ба дүрс архивлах дамжуулах системийг суурилуулан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. 

Түүнчлэн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр оношлогооны дурангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, яаралтай тусламжийн хүчин чадал сайжирч, Улаанбаатар хотын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах аж. 

Мөн уг төслийн хүрээнд Вакцин Биобэлдмэлийн үндэсний төв агуулах, ХӨСҮТ, Өвөрхангай болон Өмнөговь бүсийн эмчилгээ оношлогооны төвд хүчилтөрөгчийн бичил үйлдвэр тохижуулж, 21 аймаг есөн дүүрэгт 205 амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, УГТЭ,  Япон Монголын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан.

Цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор мөн 2.6 сая ам долларын хувийн хамгаалах хэрэгсэл, N95 маск, нүүрний хамгаалалт, нүдний шил, комбинезон, үзлэгийн бээлий зэргийг шаардлагатай эмнэлэгүүдэд хувиарлаад байна.

Уг ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны удирдлагууд, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөллүүд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг