Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр явуулын 18 баг, суурин 36 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 18 баг, суурин 36 цэг ажиллана. 

Эдгээрт 63 багийн 268 эмч, ажилтан ажиллаж, 3,138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 67,
  • II тунд 170,
  • нэмэлт сэргээх тунд 1,492 буюу нийт 1,729 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,926 жирэмсэн эх, 12-15 насны 67,114, 16-17 насны 26,350 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7