Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/8uhW7y-7_h/

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УДШ-ээс нэр дэвшүүлсэн Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 20-иод жилийн туршлагатай маш сайн хуульчийг оруулж ирж байгаад баяртай байна. Ийм байдлаар Үндсэн хуулийн цэцэд гэрэл гэгээ ажиглагдаж байна. Үе үеийн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үргэлж дарга, албан тушаалтнуудад үйлчилж байсан гэдэг хувь хүний бодол бий. Тэгэхээр хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан үүнийг шийд гэж танд даалгавал түүнийг хүлээж авахгүй байж чадах уу гэж нэр дэвшигчээс асуумаар байна. Нөлөөнд орохгүй, ёс зүйгээ сахиж чадах уу.

Нэр дэвшигч Д.Гангабаатар: Үндсэн хуулийн цэцийн гишүүний баримтлах хэд хэдэн зүйлийг Үндсэн хуульд шууд тусгасан байдаг. Жишээ нь, Үндсэн хуульд захирагдан ажиллах, ялангуяа улстөрчдөөс хараат бус ажиллах зарчмыг тусгасан.

Хэрэвзээ томилогдвол энэ зарчмыг баримтлан ажиллана.



Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэнээр Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.