Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалантуул: Нийслэлийн хэмжээнд бага ангийн 88, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайн сургалтад шилжээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварын улмаас зайн сургалтад бүрэн шилжсэн ЕБ-ын сургууль байхгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын 5-6 сургууль зайны сургалтад шилжээд байсан бол аравдугаар сарын 7-ны байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй.

Зөвхөн Налайх болон Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын төвүүд зайн сургалтад бүрэн шилжээд байгаа.

Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын хүрээнд 12-оос доош насны хүүхдүүдийн ангид халдварын нэг батлагдсан тохиолдол гарвал ангиар нь зайн сургалтад шилжүүлж буй.

Харин 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдсан учраас нэг ангид гурван тохиолдол илэрвэл тухайн ангийг зайн сургалтад шилжүүлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 52 Ерөнхий боловсролын сургууль бий. Үүнээс 12-оос доош насны буюу бага ангийн 88 бүлэг, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайн сургалтад шилжсэн байна. Мөн найман сургуульд давхраараа зайн сургалтад шилжсэн тохиолдол байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399236985242622