Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн тохиолдол анх бүртгэгдсэн цагаас хойш нийслэлд 44 иргэн гэртээ энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд COVID-19-ийн тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш халдвар аваад гэртээ эмчлүүлж байсан 44 иргэн гэртээ нас баржээ.

Энэ тухай НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Нийслэлд COVID-19-ийн тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдээд байна.

Гэрийн нас баралтын тодорхой хувь нь архаг өвчний төгсгөлийн шатанд байсан иргэд Эрүүл мэндийн байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу эмнэлгийн тусламжийг гэртээ үргэлжлүүлэн авч байсан юм.

Дийлэнх нь дөрөв болон тавдугаар сарын мэдээлэл бий. Сүүлийн үед гарсан ийм тохиолдлуудыг бид тухайн үед нь мэдээлж байгаа" хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399236985242622