Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний есөн сард 41,500 суудлын автомашин, 21,400 ачааны автомашин импортолсон байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улс энэ оны эхний есөн сард импортолсон бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

Өнгөрсөн есөн сард манай улс 5.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ. 

Гол нэрийн барааны импортын бүтцийг харвал нийт импортын 14.4%-ийн нефтийн бүтэээгдэхүүн, 6.7%-ийг ачааны автомашин, 5.4%-ийг суудлын автомашин эзэлсэн байна.

Инфографик. Гол нэрийн барааны импортын бүтэц

 

Энэ оны эхний есөн сард манай улс 361.8 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.1%-аар буурсан үзүүлэлт болжээ. 2020 онд 421 мянган тонн автобензин импортолж байв.

Дизель түлшний хувьд эхний есөн сард 738.3 мянган тонныг импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5%-аар өсжээ.

Автомашины импорт өнгөрсөн онтой харьцуулахад өсжээ. Тухайлбал, 

  • 41,500 суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 1.4%-аар өсөж, 2019 оны мөн үеэс 25.3%-аар буурсан байна. 2020 оны оны эхний есөн сард 40,900, 2019 оны мөн үеэд 55,500 суудлын автомашин импортолж байсан байна. 
  • Ачааны автомашины тухайд эхний есөн сард 21,400 ширхгийг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 32%, 2019 оны мөн үеэс 17%-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Инфографик. Гол нэрийн импортын барааны тоо хэмжээ