Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг/Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тус хуулийн төсөлд: 

2.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. 

 Гишүүд дээр заалтуудтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.  



Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
  • Монгол Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал, 
  • УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсоно