Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний экспорт 2020 оны түвшнээс 40% буурсан бол боловсруулаагүй нефтийнх 56% өсжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гадаад худалдааны эхний есөн сарын статистик мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

2021 оны эхний есөн сард Монгол Улсын нийт бараа эргэлт 11.5 тэрбум ам.доллар хүрч, 1.3 тэрбум долларын ашигтай гарчээ.

Зураг 1. Гадаад худалдаа

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Өнгөрсөн есөн сард манай улс 6.4 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экпортолжээ.

Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал нийт экспортын 36%-ийг зэсийн баяжмал, 23.4%-ийн чулуун нүүрс эзэлсэн байна

Зураг 2. Экспортод эзлэх гол нэрийн барааны хувь

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Эхний есөн сард манай улс 12 сая тонн нүүрс экспортолсон нь 2019 оны мөн үеэс 58%, 2020 оныхоос 40% буурсан үзүүлэлт болж байна. Харин боловсруулаагүй нефтийн экспорт 2020 оны мөн үеийнхээс 56% өссөн буюу 3.7 сая баррельд хүрчээ

Зураг 3. Гол нэрийн барааны экпортын тоо хэмжээ

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Малын мах, дайвар бүтээгдэхүүн, угаасан ноолуур, алтны экспорт тус тус 2020 оны түвшнээс буурчээ. 

Зураг 4. Гол нэрийн барааны экпортын тоо хэмжээ

 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар