Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Цар тахлыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлын хаялга манай улсыг дайрч гарах зураглал харагдаж байгааг нуулгүй хэлье

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайжруулсан түлш, шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. "Тавантолгой түлш" компанийн түлшний нийлүүлэлт, НД-ын асуудал гээд хэд хэдэн асуудал байна. Эдгээрийг зохицуулж, Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэх асуудлыг зохицуулна.

Хоёрдугаарт, шатахуун, өвчний асуудал нь өөрөө улс төрийн амьдралын хурцадмал үед бий олж байгаа учраас үүнийг дагасан таагүй үйл хөдөлгөөнүүд хийгдэж байна. Ковидын нөхцөл байдал ер нь л хүнд байгаа ба дэлхий нийтэд мөн адил хүнд байгааг та бүхэн мэднэ.

Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоородын тэмцэл дээд цэгтээ хүрч, үр дүнд нь юмны үнэ нэмэгдэх цаг үе өрнөж байна.

АНУ-аас 2,000 орчим доллароор ирдэг байсан ачааны тээврийн зардал 10 мянган долларт хүрсэн. БНХАУ-ын дотоодын тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. АНУ-ын засгийн газар өөрийнхөө таазыг нэмэгдүүлэхгүй бол дефолт зарлах тухай асуудал ярьж байна.

Том зургаар нь харвал гадна тал дахь ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлын хаялга манай улсыг дайрч гарах зураглал харагдаж байгааг нуулгүй хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх ажил хийгдэж байна.

ОХУ-аас гадагшаа шатахуун гаргахгүй гэх асуудал дөрөвдүгээр сараас эхлэн яригдсан. Гэнэт асуудал үүсээд зохицуулалтын арга хэмжээ авсан. Зохицуулалтын арга хэмжээ дуусаагүй байхад  сонгуулийг далимдуулан улс төр хийх, зохиомол хомсдол үүсгэх асуудал гарч байна. Сайдын түвшинд хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд ярьдаг. Одоохондоо тийм асуудал яригдаагүй. Цаашид сайжруулах арга хэмжээ авах бөгөөд байдал хэвийн байдалд шилжих байх.

Би 1990 оноос хойш улс төрд байна. Ийм олон хүндрэл хавсарсан хямрал маягийн нөхцөл байдал ер нь гарч байгаагүй. Энэ бол миний мэдэхийн дөрөв дэх хямрал. Ковид нь хүн төрөлхтний үзээгүй хямралд  авааччихлаа" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1057419948399933