Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

2-11 насны 152,838 хүүхэд томуугийн вакцин хийлгэжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172,220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.

Энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153,652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдсан байна.

Тодруулбал, хоёр настай 8,221, 3-5 настай 37,082, 6-11 настай 107,535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдлаа. Дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152,838 хүүхэд вакцинаа хийлгэжээ.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой юм.