Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо нийт хүн амын 10%-д хүрчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 323,940 хүн хийлгэжээ. Энэ нь нийт хүн амын 9.9 хувийг эзэлж байна.

Харин вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.2 хувь, хоёр дахь тунд 65.5 хувь нь хамрагдаад байгаа юм.

 

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Вакцины гурав дахь тунг хийхдээ иргэдэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж буй.

Гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо 30 хувь хүрвэл халдварын шинээр илрэх тоо буурна хэмээн УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр өмнө нь хэлж байв.

Тэрбээр "Дельта хувилбартай тэмцэх гол стратеги бол вакцины гурав дахь тун. Үүнд хамрагдсан иргэдийн тоо одоогоор хүн амын есөн хувьтай тэнцэж байна. Хэрэв 30 орчим хувь руу орвол шинээр бүртгэгдэх халдварын тоо багадаа хоёр дахин буурах тооцооллыг улс орнууд хийж байна. Иймд тохиолдлын тоог бууруулах хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга нь вакцины гурав дахь тунд хамрагдсан хүний тоог есөн хувиас 30 хувьд хүргэх зайлшгүй шаардлага бий" хэмээж байсан юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.