Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт нэмж 2,409 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 14 иргэн энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,409 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 317,010 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2,408 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн тохиолдлыг задалж танилцуулбал,

  • 1,316 нь нийслэл хотод,
  • 1,092 нь орон нутагт илэрчээ.

Мөн хугацаанд 7,813 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,303 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,158 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,363 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 13,227
  • Хүндэвтэр- 6,487
  • Хүнд – 2,098
  • Маш хүнд – 346 хүн байна.