Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сард ОХУ-аас 54,880, БНХАУ-аас 12,700 тонн шатахуун оруулж ирнэ. Нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АИ-92 шатахууны нийлүүлэлт багассан гэх мэдээлэл цахим орчинд тарж, иргэд шатахуун түгээх станцуудад дахин урт дараалал үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж, дараах мэдэгдлийг гаргажээ.



БНХАУ-аас 2021 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 2-ны хооронд 200 вагон 10,131 тн, ОХУ-аас есдүгээр сарын 27-30-нд 1,573 тн шатахуун орж ирсэн.

Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж аравдугаар сард ОХУ-аас 54,880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ. Харин БНХАУ-аас энэ сард 12,700 тн шатахуун оруулж ирэхээс эхний 50 вагон 4-ны өдөр орж ирсэн ба дараагийн 100 вагон буюу 5,000 тн-ыг Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачиж байна.

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, хоногт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.

Мөн ОХУ-аас аравдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тн,

  • аравдугаар сарын 3-ны өдөр таван вагон 302 тн,
  • аравдугаар сарын 4-ний өдөр 368 тонн,
  • аравдугаар сарын 5-ны өдөр 542 тн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдийг импортлогч компанийн агуулахуудад нийлүүлж эхэлсэн.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн(өчигдрийн) байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний долоо хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд тав хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна.

 

УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР