Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тэргүүний сургууль болон цэцэрлэгийг шалгаруулж, 74 багшид мөнгөн урамшуулал, орон сууцны батламж, компьютер олгов

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөр өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуудан нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, индексийн урамшуулал олгох, шилдэг багш, ажилтанд шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэндээ нийслэлийн боловсролын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа  Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Цар тахлын хүнд үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа таралтгүйгээр зохион байгуулж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа багш, боловсролын салбарынхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. 

Өнөөдөр нийслэлийн тэргүүний 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулан урамшуулж байна. Мөн цар тахлын амаргүй цаг үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйг нэмэгдүүлэх, хичээлийн хоцрогдлыг нөхөх арилгах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр санаачилгатай, амжилттай ажилласан багш, ажилчдыг тодорхой шалгуур, номинацаар шалгаруулан анх удаа Нийслэлийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, орон сууцны батламж, зөөврийн компьютер, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулахаар шийдвэрлээд байна.

Индексийн урамшуулал нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын багш, ажилчдыг дэмжин шагнал урамшуулал олгохоор санаачилга гарган шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн нийт удирдлагууддаа нийт багш, ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээв.

Боловсролын салбарын хувьд танхимын болон зайн хосолсон сургалт зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйд суралцах, сургалтын цахим сан, контент боловсруулах, цахим хичээл бэлтгэх, сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэргээр ачаалал ихтэй, амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгааг арга хэмжээний үеэр удирдлагууд онцолсон.

Иймд тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулан индексийн урамшуулал олгодог байсныг өргөжүүлэн энэ жил анх удаа шилдэг багш, ажилтныг 7 номинацаар шалгаруулан урамшуулахаар шийдвэрлэжээ. 

Улмаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 18 багшийг “Бүтээлч багш”-аар шалгаруулж тус бүр зөөврийн компьютерээр, 47 багшийг “Оюуныг тэтгэгч багш”, “Шилдэг сургалтын менежер”, “Шилдэг арга зүйч”, “Шилдэг нийгмийн ажилтан”, “Зөвлөгч багш”, “Судлаач багш”-аар шалгаруулж тус бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгож байна.

Мөн нийслэлийн боловсролын салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан, ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн есөн багшид байрны батламж бичгийг гардуулж өглөө.

Хүснэгт. Нийслэлийн тэргүүний цэцэрлэг, сургуулийн жагсаалт

  Тэргүүний цэцэрлэг  Тэргүүний сургууль
1 СХД 163-р цэцэрлэг БЗД 33 дугаар сургууль
2 СХД 110-р цэцэрлэг СБД 2 дугаар сургууль
3 ЧД 37-р цэцэрлэг СХД Ирээдүй ЦС
4 ХУД 121-р цэцэрлэг БЗД Тэмүүжин өрлөг сургууль
5 СХД 107-р цэцэрлэг БЗД 97 дугаар сургууль
6 БЗД 20-р цэцэрлэг БГД 73 дугаар сургууль
7 СХД 81-р цэцэрлэг ЧД 23 дугаар сургууль
8 БГД 97-р цэцэрлэг СБД 31 дүгээр сургууль
9 ХУД 28-р цэцэрлэг ЧД 57 дугаар сургууль
10 СХД 112-р цэцэрлэг БГД Оюуны ундраа ЦС
11  БГД 262-р цэцэрлэг БГД 20 дугаар сургууль
12  БГД 96-р цэцэрлэг БГД Номт наран сургууль
13 БЗД 64-р цэцэрлэг БГД 93 дугаар сургууль
14  БЗД 213-р цэцэрлэг БЗД 21 дүгээр сургууль
15  БНД 235-р цэцэрлэг ЧД 24 дүгээр сургууль
16  БЗД 136-р цэцэрлэг ХУД Жэт сургууль
17  БЗД 63-р цэцэрлэг БЗД 14 дүгээр сургууль
18  СХД 113-р цэцэрлэг НД 119 дүгээр сургууль
19  ХУД Монгол билиг оюун цэцэрлэг ХУД 32 дугаар сургууль
20  БГД 47-р цэцэрлэг СБД Үй-Цай сургууль

 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг