Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Алдаж боломгүй жазз тоглолт өнөөдөр Улаанбаатар хотноо

A.Жаргал
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Fat Cat Jazz Club, Jazz Lab болон Ulaanbaatar Passport-ын хамтран зохион байгуулж буй “Jazz City Revival” фестиваль дуусахад ердөө 7 хоног үлджээ. Орон орны 40 гаруй уран бүтээлчид оролцон, таван долоо хоногийн турш Улаанбаатар хотын 9 онцлог байршилд 30-аад удаагийн тоглолтыг та бүхний сонорт эгшиглүүлсээр байна.

Өнөөдөр тоглоглогдох тоглолт нь Жаззын түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт Чарьлз Мингусын хүндэтгэлийн тоглолт юм. Түүний зохиолуудыг Улаанбаатар хотод ГАНЦХАН ҮДЭШ 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр On'n Off Production дээр амилуулах болно.

Хаана: On & Off Production

Хэзээ: 10 сарын 5-нд 20:00 цагаас

Тасалбар: charles mingus

 

Мингус нэрээр жазз ертөнцөд хоногшсон Чарльз Мингус Жр. (1922-1979) нь Америкийн алдарт жазз контрабассист, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, хамтлагийн ахлагч юм.

Чарльз Мингусын нэрэмжит чуулга нь Монгол, АНУ, Австри, Унгар, Герман зэрэг таван өөр үндэстний 11 хөгжимчдөөс бүрддэг. Чарльз Мингусын хөгжмөөр хөглөгдөн бий болсон уг хамтлаг нь Jazz City Revival фестивалийн хүрээнд домогт Мингусын "Хар гэгээнтэн ба нүгэлт хатагтай"  цомог болон түүний бусад сонсголонт зохиолуудыг Улаанбаатарын хөрсөн дээр эгшиглүүлж, та бидний сэтгэлийг дүрэлзүүлэхээр зэхэж байна.

Хамтлагийн бүрэлдэхүүн:

Удирдаач, Хамтлагийн ахлагч - Мартин Зенкер /ХБНГУ/

Алто саксафончин - Амгаланбаатарын Отгонбаатар /Монгол/

Тенор саксофончин - Николас Сиэбик /ХБНГУ/

Баритон саксофончин - Ганбаатарын Хасар /Монгол/

Трубачин - Нико Вебэр /ХБНГУ/

Трубачин - Лукас Тутэрт /ХБНГУ/

Тромбончин - Батжаргалын Мягмар-Эрдэнэ /Монгол/

Туба - Матиас Герго /Унгар/

Төгөлдөр хуурч - Марина Шлагентфайт /ХБНГУ/

Гитар - Болдын Үйтүмэн /Монгол/

Басс - Винсент Рэйн /Австри/

Бөмбөрчин - Нэйтэн Каррутэрс /АНУ/

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭ