Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудаас Дундговьд халдварын хамгийн олон буюу 204 тохиолдол бүртгэгдсэн бол Увсад нэмж хүн өвчлөөгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2,225 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,015 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 1,210 нь орон нутгийн иргэд байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг дотор нь аймаг тус бүрээр харвал Дундговь аймагт хамгийн олон буюу 204 тохиолдол шинээр илэрсэн бол Увс аймагт халдвар нэмэгдээгүй байна.

Мөн Булганд 174, Төв аймагт 196, Дорноговьд 128 тохиолдол илэрсэн бол бусад аймагт 2-90 тохиолдол батлагджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 142,114, Улаанбаатарт 171,446 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улаанбаатар хот, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол /аймаг тус бүрээр/: