Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цусаа өгөхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цус цуглуулах суурин газруудын хаяг байршлыг танилцуулав.

Одоогоор цус цуглуулах гурван суурин төв байгаа нь

  • Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хажууд 
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгүүдэд байрлаж байна. 

Эдгээр төв нь ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагт ажиллаж байгаа юм.

Иргэн та цусаа өгөхөөс өмнө шингэн зүйл ердийн үеийнхээс илүү их уусан, зургаагаас дээш цаг унтаж амарсан байх шаардлагатай. Харин шүдээ авахуулснаас хойш 10 хоног болоогүй, жирэмсэн болон хөхүүл, эсвэл шивээс хийлгээд зургаан сар өнгөрөөгүй бол цусаа өгөх боломжгүй.

 
 
 

 

Эх сурвалж: ЦССҮТ