Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын 27 цэг 09:00-17:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 27 цэгт 36 багийн 193 эмч, ажилтан ажиллаж, 3,008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины 

  • I тунд 80,
  • II тунд 258,
  • нэмэлт сэргээх тунд 2,232 буюу нийт 2,570 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,915 жирэмсэн эх, 12-15 насны 66,968, 16-17 насны 26,314 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7