Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: БЗД-ийн шинэ эмнэлэгт 150 ор дэлгэхээр ажиллаж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ор дэлгэлт, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Баянзүрх дүүргийн шинээр ашиглалтад орж байгаа эмнэлэгт 150 ор дэлгэхээр ажиллаж байна. Яармагийн эмнэлэгт нэг, хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг дадлагажуулагчаар ажиллуулж байгаа.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц дутагдалтай байна. ӨЭМТ-д резидэнт 239 эмчийг хуваарилснаас ирц 60 гаруй хувь байнa” хэмээв.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэлжээ. Нийт 29 байгууллагын 417 албан хаагч эмийн багц савлах, дуудлага мэдээллийн төв болон бусад үйл ажиллагаанд ажиллах аж.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс