Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэж буй 22,429 иргэний 60%-ийнх нь биеийн байдал хөнгөн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд 81,474 иргэн короавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 59,045 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 22,429 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн тухайд 59.8 хувь нь биеийн байдал хөнгөн бол 40.1 хувь нь хүндэвтрээс маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

Тодруулбал, халдварын улмаас эмнэлэгт байгаа иргэдийн

  • 13,428 нь хөнгөн
  • 6,501 нь хүндэвтэр
  • 2,126 нь хүнд
  • 374 нь маш хүнд байна.

Нийт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 4,178 нь хүүхэд бол 1,519 нь жирэмсэн эмэгтэй байна.

Эмнэлгийн орнуудын ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байгаа бөгөөд цаашид ор дэлгэсэн ч хүний нөөцийн дутагдалд орно хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлж байв.

Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ор зохицуулалтын баг ажиллаж буй бөгөөд тухайн баг эмнэлгүүдээс сулрах орны тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилж байгаа юм.

"Ор зохицуулалтын багаар дамжаагүй иргэдийг эмнэлгүүд дураараа хэвтүүлбэл ЭМД нь тухайн эмнэлэгт олгогдохгүй" гэдгийг НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал өмнө нь мэдээлж байсан юм.