Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт таван аймагт коронавирусийн халдвар илрээгүй бол Завханд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн хоногт дотоодын халдвар 1,500-аар нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 751 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 749 нь орон нутгийн иргэд байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг дотор нь аймаг тус бүрээр харвал Завхан аймагт хамгийн олон буюу 117 тохиолдол шинээр илэрчээ.

Харин өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй бол бусад аймагт 5-94 тохиолдол шинээр илэрсэн байна.

Өвөрхангай аймгийн тухайд сүүлийн хоёр хоног халдварын тохиодол нэмж бүртгэгдээгүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 140,904, Улаанбаатарт 170,431 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улаанбаатар хот, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол /аймаг тус бүрээр/:

 
 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.