Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX Mongolia, Голомт банк өндөр түвшинд хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 4
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт тэргүүлэгч, “Бүгдэд боломж” уриатайгаар үйлчилгээгээ хүргэдэг RE/MAX Mongolia болон Монголын ууган арилжааны банкуудын нэг “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нар өндөр түвшинд хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд RE/MAX MONGOLIA бүсийн 63 брокер оффис, 1200 агентууд үйлчлүүлэгч харилцагч нарт Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн сацуу орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон санхүүгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж байна.

 
 

Голомт банк бүтээн байгуулалт, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжин ажилласаар ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь 2007 оноос хойш нийт 40,000 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 138,243 иргэнийг орон сууцтай болгосон үр дүн юм. Бид өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй томоохон төслүүддээ хамтран ажиллаж байгаа ба цаашид ч гэрээт төслийн тоог нэмэхээр төлөвлөж байна.

Ремакс Монголиа бүс нь 63 салбар оффисоороо дамжуулан үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд энэ салбарын агент, брокерийн мэргэжлийн сургалтыг хөгжүүлж,  өдгөө 1200 гаруй мэргэжлийн агентуудыг зах зээлд бэлтгэсэн ба сүүлийн 6 жилийн хугацаанд 30,000 гаруй хэрэглэгчдэд мөрөөдлийн орон сууцаа олоход тусалж зах зээлд 1 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн эргэлтийг бий болгоод байгаа билээ.

Хамтын ажиллагааны санамж бичигт Голомт банкны маркетинг , олон нийттэй харилцах хэлтсийн захирал Н.Очирхуяг, Ремакс Монголиа бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам нар гарын үсэг зурлаа. 

Голомт банк нь  2021 онд орон сууцны үйлчилгээний цогц үйлчилгээг хүргэхээр  “Homeland орон сууцны зээлийн төв”-ийг нээсэн юм. 

Хүн бүрийн хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг болох орон сууц түүнийг худалдан авах , худалдах тохиолдолд та мэргэжлийн агентаар үйлчлүүлэх нь таныг олон төрлийн эрсдлээс сэргийлж , таны нөхцөл бололцоонд тохирсон илүү олон боломжуудыг таны өмнө нээж хамгийн үнэтэй цаг хугацааг тань хэмнэдэг. 

Энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжлийн агентууд, брокерууд Санхүүгийн Зохицуулах хорооноос албан ёсоор тусгай зөвшөөрөл авч лицензитэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болсон гэдгийг энэ дашрамд дурдъя.  

 
 
 
 
 

Энэхүү хамтын ажиллагааны дүнд хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань нэг дороос иж бүрэн цогц үйлчилгээг авахаар болж банк, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ таньд илүү ойртож байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.