Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

МУГТ М.Уранцэцэг: ХХБ-аар дамжуулан “Team Visa” хөтөлбөрт Монгол Улсаасаа анх удаа хамрагдаж чадсан

ikon.mn
2021 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Мөнхбаярын Уранцэцэг нь 2012, 2016, 2020 онуудад гурван олимпын наадамд оролцсон мөн жүдо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хошоо хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Тэрээр 2017 онд жүдо бөхийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд 2010, 2014 онд самбо бөхийн дэлхийн хошой аваргаар шалгарч байлаа. Уранцэцэг нь 2019 оны 12-р сард Монголоос Team Visa-д сонгогдсон анхны тамирчин болсон бөгөөд ТОКИО-2020 наадмаас хүрэл медаль хүртээд байна.

Дээр дурдсан бахдам амжилтуудаас гадна МУГТ Уранцэцэг нь 2010 оны 12-р сарын 17-ноос 2021 оны 3-р сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) -ний World Tour тэмцээнээс -48 кг, -52 кг-ийн жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр Гиннесийн дээд амжилтыг эзэмшиж байна.

Тэрбээр дараагийн эрэл хайгуулаа Ultimate Fighting Championship (UFC)-руу чиглүүлж тэмцээний бэлтгэлээ тууштай хийж байна.



-Өөрийнхөө талаар уншигчдадаа товч танилцуулахгүй юу?

-Би 1990 оны 3 -р сарын 14 -нд айлын 3 дахь хүүхэд болон төрсөн бөгөөд 2 ах, 1 охин дүүтэй. Хүнд хэцүү үедээ дуулах, экстрим спорт болон хаданд авирах дуртай.

Багадаа хөдөө морь мал хариулж өссөн бөгөөд багаасаа үндэсний бөхийн барилдаанаар хөвгүүдтэй өрсөлдөж, бүгдэд нь ялдаг байлаа. Аав, ээж маань хоёул бөхийн удамтай бөгөөд энэ нь ч намайг бөхийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн байх. Стресстэй үедээ би шууд бэлтгэлдээ орж, хөгжим сонсож, өөртэйгөө ярилцдаг.

-Анх Жүдо бөхийн спортоор хичээллэх хүсэлд тань юу нөлөөлсөн бэ? Таныг хүндэлж явдаг ирээдүйн тамирчин дүү нартаа өөрийн зөвлөгөөгөө хуваалцаач?

-Анх 16 настайдаа Дэлхийд тэргүүлэх тамирчин болох зорилготойгоор жүдо бөхийн спортод орж байлаа. Би багаасаа л барилдах дуртай хүүхэд байсан болохоор Жүдо бөх их сонирхолтой санагдаж байлаа. Анхнаасаа л өөртөө Олимп, дэлхийн аварга болох зорилготой гэдгээ байнга сануулдаг байсан. Эргээд бодох нээ том бодож мөрөөддөг байсныхаа ачаар зорилгодоо хүрсэн гэж боддог.

Мэдээж маш их хөлс хүч хөдөлмөр шаардах ч дүү нартаа зөвхөн дуртай зүйлээ л хий гэхдээ, юу хийж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Өөртөө бол шаргуу хөдөлмөр үргэлж үр дүнгээ өгдөг гэж хэлэх дуртай.

 

-Таныг одоогийн өндөрлөгт хүрэхэд юу зоригжуулдаг байсан бэ?

Маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр, Монголын ард түмний надад итгэсэн итгэл найдвар намайг хөтөлсөн гэж боддог. Тамирчин хүнд тулгардаг хамгийн хэцүү сорилт бол гэмтэл юм. Өвдөг, мөр зэрэг ноцтой гэмтэл бэртлүүд нэлээдгүй авсан нь надад хүндээр тусч байсан. Ер нь гэмтэл бол тамирчин хүнд тулгарч болох хамгийн хэцүү сорилт юм. Гэхдээ Монголынхоо ард түмний итгэл, хэзээд намайг дэмжих гэр бүл минь намайг зорилгынхоо төлөө явахад нөлөөлж байдаг.

-Team Visa-д хэрхэн элссэн, таны хувьд хэр ач холбогдолтой үйл явдал болсон бэ?

-Юуны түрүүнд Team Visa хөтөлбөрөө товчхон танилцуулсан нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь Олимпын наадмын төрлүүдийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Олимп, Паралимпын тамирчид болон домогт дэлхийн хэмжээний тамирчдаас сонгогдож бүрдсэн нэр хүнд бүхий хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт тамирчдыг нарийн шалгуураар сонгон оролцуулдаг бөгөөд тухайн тамирчны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл болон шударга, шаргуу хүмүүнлэг зан чанаруудыг судлан үзсэний үндсэн дээр сонгодог. 2019 онд Худалдаа, хөгжлийн банкнаас надтай холбоо барьж, гайхалтай саналыг тавьж байлаа. Энэхүү олон улсын нэр хүндтэй хөтөлбөрт Монгол улсаасаа анх удаа хамрагдсанаар санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй, сэтгэл амар бэлтгэлээ хангасан нь амжилт гаргахад минь тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. Дэлхий даяар спортын 54 төрлийн шилдэг 102 тамирчин багтаж буй Team Visa-н нэг болсондоо баяртай байдаг. Мөн энэ ташрамд Visa ОУ-ын байгууллага болон ХХБ-ны удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлмээр байна.

-Та дараагийн төлөвлөгөө, зорилгоо бидэнтэй хуваалцаач.

-Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй. Мөн их спортоос гарсны дараа хувийн бизнесээ өргөжүүлэх мөн дараагийн үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд туслах мэргэжлийн түвшний төрөлжсөн спортын сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: https://vi.sa/3DYSOwc

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.