Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Аравдугаар сарын 4-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж, голын хөндийгөөр 8-13 градус, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан.

Бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байх нь.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, ө­дөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Аравдугаар сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.

Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Аравдугаар сарын 7-8-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.