Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1,811, нас баралт 19-өөр нэмэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас коронавирусийн халдвараар шинээр өвчилсөн хүмүүс болон нас баралтын талаарх мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 897, орон нутагт 914 буюу нийт 1,811 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас 41-80 гаруй насны 19 хүн нас барсан байна. Ингэснээр нас барсан хүний тоо 1,260-д хүрлээ. Энэ нь өнгөрсөн хоногтой харьцуулахад шинээр өвчилсөн хүний тоо буурсан ч нас баралт хэвээр байна.

Харин 6,780 хүн эдгэрчээ. Одоогоор халдварт өртсөн 20,816 хүн эмнэлэгт байгаа бол гэрийн хяналтад 61,554 хүн байна.

Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 4,077 нь хүүхэд, 1,537 нь жирэмсэн эх.

Биеийн байдлын хувьд 250 хүн нэн хүнд, 2,156 хүний биеийн байдал хүнд, 6,557 хүн хүндэвтэр байна.