Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: С.Зориг агсныг дурсаж, хөшөөнд нь цэцэг өргөлөө

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Одоогоос 23 жилийн өмнө яг энэ өдөр тэрбээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.

Түүнээс хойш жил бүр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг болсон уламжлалтай.

Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан нэртэй улс төрч байсан юм.

Түүний амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа илрүүлж, шийдвэрлэж байв. Гэвч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гаргасны дагуу тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр батлан даалтад гаргасан юм.

Захиалагч нь одоог хүртэл тодорхой болоогүй уг хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг Засгийн газар бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрийг мөн энэ оны гуравдугаар сарын 31-ний хуралдаанаараа гаргаад байгаа юм. 

С.Зориг агсны хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ФОТО сурвалжилгыг MPA.mn:

 

Зураг
1
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
2
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
3
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
4
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
5
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
6
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
7
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
8
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
9
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
10
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
11
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
12
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
13
Гэрэл зургийг MPA.mn

Зураг
14
Гэрэл зургийг MPA.mn