2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
19:00
S29
-15°
20:00
S29
-15°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-17°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S30
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав дахь тундаа Pfizer вакцин хийлгэжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны "Алтан цэгцүүхэй" өрхийн эмнэлгийн КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалтын явцтай танилцлаа.

2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5%, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд 306,710 хүн хамрагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би AstraZeneca вакциныг анх хийлгэсэн. Гурав дахь тундаа Pfizer вакцин хийлгэсэн.Вакцинууд сонголттой байгаа. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар вакцинууд хоорондоо холилдоход эрүүл мэндийн асуудал үүсэхгүй гэсэн. Хатуу хөл хориогүйгээр явж, эдийн засгаа сэргээх боломжийг зөвхөн вакцин олгоно. Вакцинаас өөр ид шид КОВИД-19-ийн үед байхгүй" гэсэн юм.

Мөн тэрбээр ард иргэдийг гурав дахь тунгийн дархлаажуулалтын идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

ВИДЕО:

https://fb.watch/8mprT7LWkM/

 

x