Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Freedom House”-аас гаргасан Ази, Номхон далайн орнуудын интернэтийн эрх чөлөөний үнэлгээгээр Тайвань тэргүүлжээ

ikon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Зургийн эх сурвалж: "Freedom House" албан ёсны вэбсайт

Олон улсын хүний  эрхийн байгууллага "Freedom House" (2021) “Freedom on the Net” үнэлгээний тайлангаа саяхан нийтэд зарлав. Тайвань нь тус үзүүлэлтээр  дэлхийн 70 орноос 5 дугаарт, Ази номхон далайн бүс нутагт нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

“Freedom House” байгууллага нь “Тайванийг уг үнэлгээнд өндөр гүйцэтгэлтэй байсны нэг шалтгаан нь засгийн газар интернэт дэх агуулгад хяналт тавьдаггүй, вэбсайтуудыг хаах эсвэл блоклодоггүй, интернэт дэх агуулга нь маш олон янз, интернэт хэрэглэгчдийн тоо өндөр, ашиглалтын өртөг нь бас нэлээд бага юм. Цаашилбал засгийн газар интернетийн хэрэглээний түвшинг өргөжүүлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргасантай холбоотой гэж онцлон тэмдэглэв. “Freedom House” байгууллагын дүн шинжилгээгээр Тайваний интернэтийн эрх чөлөөний гол асуудал нь хуурамч мэдээлэл түгээхтэй холбоотой байсан юм.

Энэ онд интернэтийн эрх чөлөөний үнэлгээгээр Исланд улс нэгдүгээрт жагсаж, Эстони, Канад, Коста Рика улсууд удаалжээ. Тайвань дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж, Азидаа хамгийн чөлөөт интернэт орчинтой орноор шалгарсан бөгөөд “Freedom House”-ын зүгээс “тэдгээр дижитал авторитаризмыг эсэргүүцэх хүсэлтэй болон интернетийн эрх чөлөөг хамгаалахыг хүсч буй орнуудын засгийн газрууд Тайваниас суралцах зүйл их байна." гэв.

 
Зургийн эх сурвалж: `Freedom House` албан ёсны вэбсайт

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайванийг энэ удаагийн үнэлгээнд анх удаа оруулсан бөгөөд дэлхийн интернэтийн эрх чөлөө хамгийн өндөртэй таван орны тоонд багтсанаас гадна Ази, Номхон далайн бүс нутагт нэгдүгээрт жагссан нь сайшаалтай юм. Тайваний засгийн газрын статистик мэдээгээр Тайвань сар бүр дунджаар 20-40 сая цахим халдлагад өртдөг. Адилхан ардчилсан орон болох Монгол улсад сүүлийн жилүүдэд цахим халдлагын давтамж жил ирэх тусам нэмэгдсээр байгаа тул Тайвань Монгол хоёр талууд цахим орчин дахь хуурамч мэдээлэл, цахим хакерын аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээгээ чангатгаж, амархан олдоогүй интернэтийн эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй юм.”