2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
11:00
S31
-16°
12:00
S31
-18°
13:00
S31
-19°
14:00
S29
-20°
15:00
S29
-20°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-22°
22:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онлайнаар ажлаа захиалаарай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 1
Сурталчилгаа
Зураг

Мэдээлэл технологийн “ЮНИТ” ХХК хөдөлмөрийн зах зээлийг цахимжуулсан шинэхэн гар утасны аппликейшнаа хэрэглэгчдэд танилцуулж байна.

Хүмүүсийн ихэнх нь гэрээсээ хэрэгцээт бараагаа онлайнаар захиалж чадна. Харин гэрээсээ хүссэн ажлаа захиалж хийлгэнэ гэвэл боломжтой юу? Сайн гүйцэтгэгч олох, гэрээ хийх, цалин хөлсийг олгох асуудлыг цахимаар хэрхэн шийдэх вэ? гэж бодогдож байгаа биз дээ. Дээрх асуудлыг TASKMN аппликейшн цогцоор нь шийдсэн байна.

Системийг хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн бөгөөд Web хувилбараас гадна IOS, Android гар утасны аппликейшныг иргэдэд шимтгэлгүй ашиглуулахад бэлэн болжээ. Уг аппликейшн нь ажил олгогч болон гүйцэтгэгч талуудын харилцааг бүрэн цахимжуулсан бөгөөд энгийн ажил жуулчлалын платформуудаас хэд хэдэн функцээрээ шинэлэг гэв.

 

Хэрэглэгч хүссэн ажлын даалгавраа тус систем дээр ажлын захиалга үүсгэж цахимаар гэрээ хийж, дундын дансанд ажлын хөлсөө байршуулж, ажил дуусмагц автоматоор ажил гүйцэтгэгчийн дансанд цалинг нь олгох зарчмаар систем бүтээгдсэн гэнэ. Энэ нь ажил гүйцэтгэл дуусаагүй байхад гүйцэтгэгч алга болох, эсвэл захиалагч тал ажлын хөлсөө өгөхгүйгээр зайлсхийх зэрэг үүсэж болох олон эрсдэлээс хамгаалах юм.

Ер нь сүүлийн жилүүдэд хүмүүс гэрээсээ цахимаар алсын зайнаас ажиллах сонирхолтой болсон бөгөөд гадаадын орны FREELANCER буюу чөлөөт ажилтнаар хүссэн цагтаа ажиллах хүсэлтэй хүмүүс ашиглахад маш тохиромжтой платформ болжээ. Гэхдээ зөвхөн онлайнаар ажиллах сонирхолтой иргэд гэлтгүй иргэд хоорондоо ажил олгогч болж хамгийн сайн гүйцэтгэгчийг онлайнаар төвөггүй олох боломжийг нээн өгч байгаагаараа онцлог.

 

Жишээ нь та гэртээ засвар хийлгэхээр чанартай гүйцэтгэгч хайж байгаа бол TASKMN дээр ажлын ерөнхий даалгавар захиалгаа үлдээхэд тус систем дээр бүртгэлтэй гүйцэтгэгч нар ажлын туршлага, хийх ажлын хөлс зэргээ бичиж ажлын санал үлдээнэ. Ингээд ажил захиалагч ажлын санал ирүүлсэн гүйцэтгэгч дундаас хамгийн туршлагатай эсвэл хамгийн боломжийн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчээ сонгож цахимаар гэрээ хийж ажлаа эхлүүлдэг. Эцэст нь ажил гүйцэтгэлийг үнэлж үлдээх бөгөөд дараа дараагийн ажил захиалах, гүйцэтгэх хүмүүст илүү үнэлгээтэй байх тусам чанартай ажил гүйцэтгэл авах боломж нээгддэг гэнэ.

Агуулгын хувьд маш өргөнөөр ашиглах боломжтой бөгөөд орчуулах, шивэх, онлайн багш, ментор хөлслөх, байгууллагууд нэг удаагийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, маркетингийн компанит ажил, эх бэлдүүлэх, барилгын томоохон ажлууд хүртэл дамжих боломжтой.

“Би чадна” гэсэн чадваргүй гүйцэтгэгчийг олох гэж цаг заваа алдах шаардлагагүй бөгөөд гэрээсээ л чадварлаг гүйцэтгэгчийг төвөггүй олж онлайнаар ажлаа захиалж, мөн гэрээсээ ажиллах боломжийг TASKMN апп олгож байна.

TASKMN аппликейшн татах холбоос

  1. Android хувилбар https://play.google.com/store/apps
  2. iOS хувилбар https://apps.apple.com/us/app/taskmn/id
  3. Web хувилбар https://task.mn
  4. App page www.facebook.com/www.task.mn
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x