Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 241 эх амаржиж, 243 нярай мэндэлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын "Улаан бүс"-д эрүүл мэндийн 5,770 ажилтан ажиллаж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Тэдний

  • 1,365 нь их эмч
  • 1,577 нь сувилагч,
  • 131 нь тархвар судлаач байна.

Мөн өчигдөр нийт 4,356 хүнд PCR, 10,487 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийснээс гадна 1,835 дуудлагад очиж, түргэн тусламж үзүүлжээ.

Түүнчлэн 2021 оны есдүгээр сарын 29-нд улсын хэмжээнд 241 эх амаржиж, Монгол Улсын хүн ам 243-аар нэмэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв