Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгахыг шаардаж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МҮЭХ-ноос УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "УИХ-ын Намрын чуулган эхлэхтэй холбогдуулан МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт урьдчилсан байдлаар гурван чиглэлээр саналаа хүргүүлсэн. Тодруулбал, 2022 оны төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэд хэдэн асуудлыг тусгуулах шаардлагатай байна. Үүнд, 

  • Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгах
  • Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт тусгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг төсөвт тусган хэрэгжүүлэх
  • Төсвийн хэмнэлтийн тухай 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн харах, сөрөг үр дагаврыг арилгахыг шаардаж байна. 

Мөн төрийн албан хаагчдын тоо чанарыг хүртээмжтэй байлгах, зохистой түвшинд байлгах, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж худалдан авах чадвар буурч байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг зогсоохыг санал болгож байгаа юм.

Намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэхтэй холбоотойгоор МҮЭХ-ноос саналуудаа хүргүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог эрс сайжруулахыг санал болгож байгаа. 

Цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг санал болгож байна" хэмээн хэллээ.

Шинээр батлагдан гарч байгаа хуулиудад ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлийн зүйл, заалт байхгүй байгааг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл шүүмжилж байв. Албан тушаал дагасан, үйл ажиллагаа чиглэл нь давхардсан, баялаг бүтээдэггүй ажлын байр нэмэгдэж байна хэмээсэн юм. 

Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийг дорвитой хийх шаардлагатай хэмээн үзэж буйгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас илэрхийллээ.