Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дархлаажуулалтын 24 цэг 09:00-17:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 24 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Эдгээр цэгт 33 багийн 185 эмч, ажилтан ажиллаж, 3,068 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 94,
  • II тунд 301,
  • нэмэлт сэргээх тунд 1,618 буюу нийт 2,013 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,909 жирэмсэн эх, 12-15 насны 66,686, 16-17 насны 26,224 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7