Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх оны долдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг бэлнээр болон хуримтлуулах сонголттойгоор олгоно"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх онд хүүхдийн мөнгийг хэрхэн олгох болон тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр ”Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогыг үе шаттайгаар эхлүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд 2022 оны эхний хагас жил буюу долдугаар сарын 1-н хүртэл 100 мянга хүртэл төгрөгийг хүүхэд бүрд сонголттойгоор олгоно. Авч хэрэглэж болно. Эсвэл хуримтлал руу шилжүүлж болно.  Хуримтлал нь инфляцаас хамгаалагдсан, арилжааны хүүгээр өссөн, Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.  

Харин 2022 оны долдугаар сарын 1-нээс хойш 50 мянгаас доошгүй нь хадгаламжид хуримтлагдана. 50 мянга хүртлэх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болно. Ингэснээр халамжаас хуримтлал руу шилжих боломжийг иргэдэд олгож байна.

Ирэх онд тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй" гэв.