Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Ирэх онд хамгийн боломжит дээд хэмжээгээр нүүрс экспортлох зорилт тавьсан

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийн тухай хуулийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Маргаашийн морин цагт УИХ-д өргөн барина.

Ирэх оны төсвийн тухайд 2019 оноос хойш үргэлжилж байгаа эдийн засгийн уналтыг тогтворжуулах, дунд, урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг бий болгохыг зорьсон төсөл болсон. Ирэх онд бид хөгжлийн төсөв хийж байгаа.

Найман чиглэлээр Хөдөлмөр, Бүтээмж, Өсөлт гэсэн уриатай төсвийн шинэчлэл хийх зорилт тавьж байна. Үүнд:

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүнэ,
  • үр ашиг, ил тод байдал хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ,
  • ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтаа эзэн монгол иргэдийг бий болгоно,
  • халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай үргэлжлүүлнэ,
  • хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг  чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ,
  • төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  • урсгал болон ашиглалтын зардал ихтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад ирэх дөрвөн жилд онцгой анхаарч ажиллана

Манай улсын хувьд энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах уу үгүй гэдэг нөхцөл байдалтай байна. Харин ирэх жил хамгийн боломжит дээд хэмжээгээр экспортлохыг зорьж байгаа. Монгол Улс 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд дор хаяж энэ хэмжээнд хүргэнэ гэдэг том зорилт тавьсан” гэлээ.