Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймгийн Чулуунхороот суманд үхрийн арьс товруутах өвчин шинээр оношлогджээ

ikon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчин шинээр оношлогджээ.

Үүнтэй холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад үхрийн арьс товруутах өвчнийг нэмсэн байна.

Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин аж.

 

Эх сурвалж: ЗГХМОНХГ