Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Манай улс 1.2 сая тун вакцины нөөцтэй байна

ikon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/8jOVGUZzG9/

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл зэргийг хэлэлцлээ. 

Улсын хэмжээнд хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол 290 мянган хүн гуравдугаар тунг хийлгээд байна. 50-55 насныхан гуравдугаар тунд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа. 

Вакцины гуравдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан байгаа нь вакцины үр дүн өндөр байгааг илтгэж байна. Тиймээс гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг ерөнхий сайд өглөө. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна" гэдгийг хэллээ.