Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-ийн эмч нар хоёр сартай хүүхдэд үр хөврөлийн гаралтай хэвлийн хавдар авах мэс засал хийж, 1,064 грамм хавдрыг авчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ЭХЭМҮТ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийнхан үр хөврөлийн гаралтай хэвлийн хавдар авах мэс заслын эмчилгээг хоёр сартай хүүхдэд амжилттай хийжээ.

Хавдарын хэмжээ нь 12см*15см*7см бөгөөд нийт 1,064 грамм байсан байна.

Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300,000 орчим тохиолдол шинээр оношлогддог байна. Эдгээрийн 215,000 нь 0-14 насанд, 85,000 нь 15-19 насанд тохиолдож байгаа аж.

Хүүхдийн хавдар гэдэг нь ганц өвчний тухай бус, 16 бүлгийн 100 гаруй төрлийн хавдрын тухай асуудал. 

Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Ихэнхдээ удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, хаана, яагаад ургасан нь “нууц” хэвээр. Нөлөөлөх хүчин зүйлийн тоонд агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал чухал үүрэгтэй.

Хүүхдийн хорт хавдрын 95% нь шалтгаан тодорхойгүй, урт хугацааны эмчилгээ шаарддаг, хожуу шатанд оношлогдож байгаа зэрэг асуудлууд нь цаашид хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, бусад яам агентлаг, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний байгууллага, Олон улсын байгууллага, иргэд, олон нийт, хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. 

Зонхилон тохиолддог хүүхдийн хорт хавдрын төрлүүдээс дурдвал: 

Вильмсийнхавдар нь голдуу хүүхэд насанд тохиолддог ургийн үеийн бөөрний эс бөөрний жинхэнэ эсээр солигдолгүй үлдсэнээс үүсдэг хүүхдийн бөөрний хортой хавдар юм. Мөн хэвийн эс мутацид орон хавдрын эсэд шилжиж болдог. Хүүхдийн хорт хавдрын 5%, хүүхдийн бөөрний хавдрын 90%-ийг эзэлдэг. Тасралтгүй судалгаа, шинжилгээний дүнд эдгэрэлтийн хувь жилээс жилд өсч байгаа. 1960-аад онд эдгэрэлтийн хувь 40-50% байсан бол өнөө үед 85-90% байна. Хүйсийн хувьд охид, хөвгүүдийн харьцаа ижил байдаг боловч Зүүн Өмнөд Азийн орнуудад хөвгүүд ихэвчлэн өвддөг. Ихэвчлэн 5 хүртэлх насны хүүхэд өвддөг ба дундаж оношлогддог нас нь 3-5 байна.